P&G компанийн хувцас зөөлрүүлэгчийн Lenor брэнд болон үнэртүүлэгчийн Febreze брэндтэй хамтран сайжруулсан 2025 оны шинэ хувилбар.
Лавандаа болон жасмин цэцэгсийн тайвшруулах үнэртэй
Бүх өнгийн хувцсанд зориулагдсан. Хувцасны бохирдлыг сайн арилгаж, хувцсыг анхилам сайхан үнэртэй болгоно. Bold гелэн вок нь хувцас зайлагч болон үрчлээний эсрэг найрлагатай тул хувцсыг хатууруулахгүй зөөлрүүлэхээс гадна индүүдэхэд хялбар болгодог. Мөн хувцас шарлалтаас сэргийлнэ. Гадаа наранд хатаасан мэт шинэхэн үнэр хадгалагдана.
Хэрэглэх заавар: Гелэн вокоосоо хуурай гараар 1 ширхэгийг аваад угаалгын машины бөмбөр рүү шууд хийнэ. Гелэн вокны тунгалаг хальс нь нороод өөрөө хайлдаг тул хайчилж хийж болохгүй. Дараа нь угаах хувцсаа хийж, угаалгаа эхлүүлнэ.
Хэрэглэх хэмжээ: 1 ширхэг гелэн вокоор 30-65 литр усанд 2-6 кг хувцас угаана. Энэ хэмжээнээс их бол 2 ширхэгээр угаана.
Анхаарах зүйл: Хүүхдийн гар хүрэхгүй, хуурай, сэрүүн газар хадгална уу. Гараар угаах заалттай эсвэл ноолууран хувцас угаахад тохиромжгүй.
Найрлага: Surfactant (68%: Linear alkylbenzene sulfonate, alkyl ether sulfate ester salt, pure soap (fatty acids), polyoxyethylene alkyl ether), stabilizing agent (propylene glycol), fragrance, dispersant, metal sealant, enzymes, softeners, fluorescent whitening agents