Түгээмэл асуулт

Ariel болон Bold брэндийн гелэн вокны ялгаа юу вэ?

  • Хэрэв та хувцасны бохирдол, толбыг илүү арилгаж, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлэх гелэн вок сонирхож байвал Ariel-ыг сонгохыг зөвлөе. Ariel 4D гелэн вок нь тос, арьсны тослог бохирдлыг илүү сайн арилгах цэвэрлэгээний хүч өндөр, үнэргүйжүүлэх үйлчилгээтэй, угаалгын машиныг давхар цэвэрлэдэг. Хувцас зөөлрүүлэгч найрлага агуулаагүй байдаг.
  • Хэрэв та анхилам үнэртэй, хувцас зөөлрүүлэгчтэй, угаалтаас үүсэх үрчийлтээс сэргийлэх гелэн вок сонирхож байвал Bold-ыг сонгохыг зөвлөе. Bold 4D гелэн вок нь хувцас зөөлрүүлэгч болон үрчлээ багасгах найрлага агуулсан тул зөөлрүүлэгчийг давхар хэрэглэх шаардлагагүй. Мөн индүүдэхийг илүү хялбар болгодог.

Угаалгын гелэн вок дээр цагаан нунтаг байвал хэрэглэж болох уу?

Тийм ээ, шууд хэрэглэж болно. Энэ үйлдвэрлэлтийн явцад гелэн бөмбөлгүүд хоорондоо наалдахаас сэргийлэхийн тулд цагаан нунтаг /тальк шиг/ түрхдэг. Энэ нь бүтээгдэхүүний чанар, үйлчилгээнд огт нөлөөлөхгүй тул санаа зовох хэрэггүй хэрэглээрэй.

Гелэн вокны бөмбөлгийн бүрхүүл бүрэн уусалгүй хувцсанд наалдсан тохиолдолд яах вэ?

Хэрэв бүрхүүл уусалгүй үлдсэн бол, бүлээн усаар дэвтээж зөөлөрсний дараа зөөлөн базаж угаана уу. Хүчээр хуулж авах гэж оролдвол хувцас гэмтэх аюултай тул болгоомжлоорой.

Уусалгүй үлдэхээс сэргийлэх зөвлөмж

  • Гелэн вокоо хувцсаа хийхээс өмнө угаалгын машины ёроолд (бөмбөрт) байрлуулах
  • Хувцсаа угаалгын машиндаа хэт их чихэж хийхгүй байх
  • Усны урсгал хүчтэй горим сонгох
  • Усны температурыг нэмэх (хэрэв богино хугацаагаар тохируулах бол)
     ※ Хувцасны шошго дээрх "усны дээд температур"-ыг заавал шалгана уу.

Гелэн вокууд хоорондоо наалдсан үед яах вэ?

Доторх шингэн цацагдах эрсдэлтэй тул гелэн вокыг огтолж эсвэл хүчээр салгах гэж бүү оролдоорой. Хэрэв угаах хувцасны хэмжээ 6 кг ба түүнээс их бол, 2 ширхэг наалдсан байвал тэр чигээр нь хэрэглэж болно. Харин 3 болон түүнээс олон ширхэг наалдсан бол хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Хадгалах үед анхаарах зүйлс

  • Усны дусал, чийг орохоос сэргийлж хэрэглэсний дараа тагийг сайтар хаах
  • Нойтон гараар хүрэхгүй байх
  • Хэт халуун эсвэл чийг ихтэй газар хадгалахгүй байх