Угаалгын машины хүрдэнд үүссэн хөгц, мөөгөнцөр болон таагүй үнэрийг 99.9% ор мөргүй арилгах түргэн үйлчилгээтэй шингэн цэвэрлэгч. Салж унасан бохирдол хүрдэнд эргэж наалдахаас сэргийлсэн тусгай найрлагатай. Бүх төрлийн (хэвтээ ба босоо) угаалгын машинд ашиглахад тохиромжтой.
Хэрэглэх заавар: Цэвэрлэгч шингэнийг угаалгын машин руу бүгдийг нь хийнэ. Усны түвшинг хамгийн дээд хэмжээнд тохируулан Энгийн горимоор (Угаах Зайлах Сэгсрэх) 1 бүтэн цикл ажиллуулна. Анх удаа хэрэглэж байгаа эсвэл их бохирдолтой бол ус дүүргэж хэдэн цаг дэвтээвэл илүү үр дүнтэй.
Хэрэглэх хэмжээ: 4–9 кг-ын багтаамжтай угаалгын машинд 1 (550г)-ийг бүтнээр нь ашиглана.
Анхаарах зүйл: Хүүхэд хүрэхгүй сэрүүн газар хадгална. Хүчиллэг төрлийн цэвэрлэгчтэй хольж болохгүй (хорт хий ялгарна). Хэрэглэхдээ резинэн бээлий өмсөж, нүд болон арьсанд хүргэхээс заавал сэргийлнэ үү.
Найрлага: Натрийн гипохлорит, натрийн гидроксид (0.5%), гадаргуугийн идэвхт бодис (алкиламин оксид), дахин бохирдохоос хамгаалагч, тогтворжуулагч
Үйлдвэрлэсэн улс: Япон
Үйлдвэрлэгч: S.T. Corporation